Шууд Chart

"Наша песня" орос дууны уралдааныг цахимаар зохион байгуулна

2020-03-20 11:04:15

Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төв ОХУ-ын ЭСЯ-ны дэмжлэгтэйгээр UBS телевизтэй хамтран "Наша песня" орос дууны уралдааныг энэ удаад цахим хэлбэрээр зохион байгуулах гэж байна

1941-1945 оны Аугаа их Эх орны дайны ялалтын 75 жилийн ойд зориулсан уг арга хэмжээнд гоцлол дуучид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн дуулсан эх орны дайны сэдэвт дуугаараа оролцох бөгөөд нэгдүгээр үе өнөөдрөөс эхлэн ирэх сарын 5-ны өдөр өндөрлөх бөгөөд гоцлол дуучид, чөлөөт уран бүтээлчид болон найрал дууны хамтлагууд өөрсдийн бичлэгээ уралдааны албан ёсны nashapesnya@rcnkmn.ru хаяг руу илгээнэ. Оролцогч дуучид, хамтлагуудын бичлэгийг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн фэйсбүүк хуудсанд байршуулах аж.

Ийн нэгдүгээр үеийн сонгон шалгаруулалт нийтэд нээлттэй шүүлтээр явагдаж, олны таашаал хүртсэн уран бүтээлийг эрэмбээр сонгох юм байна. Мөн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

"Наша песня" орос дууны уралдааныг цахимаар зохион байгуулна  
Үзсэн: 1422 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй