Шууд Chart

“Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгдлээ

2020-04-02 16:29:49

Иерусалимын Хебрю их сургуулийн профессор Юваль Ной Харарийн "Сапиенс: Хүн төрөлхтний товч түүх" номын дараагийн боть болох “Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгджээ.

Юваль Ной Харарийн өмнөх бүтээл “Sapiens: Хүн төрөлхтний товч түүх” ном хүн төрөлхтөн өөрсдийн түүхээ хэрхэн бичих бол гэсэн асуултаар төгсдөг. Харин хэвлэгдсэн даруйдаа олон улсад өндөр борлуулалттай номын жагсаалтыг тэргүүлж, баримтат бүтээлийн төрөлд ихээхэн шуугиан тарьсан дараагийн бүтээлээрээ профессор Юваль Ной Харари дээрх асуултад хариулав.

Тухайлбал,  Хүн төрөлхтний түүхийн сүүлийн хэдэн арван жилд хүний нөхцөл байдалд бодит дэвшлүүд гарч, өлсгөлөн, тахал, дайн байлдааныг цөөлж чадсан. Түүнчлэн хүн төрөлхтөн ер бусын гайхамшигтай ололт нээлтийг хийж байгаа ч тавьсан зорилгодоо эргэлзэж, урьд өмнөхөөсөө ч сэтгэл дундуур байх болжээ. Ухмал завиа далбаат онгоц болгож, улмаар ууран хөдөлгүүрт усан онгоц, сансрын хөлөг бүтээх хүртлээ ахиж дэвшсэн ч хүн төрөлхтөн ирээдүйд хаашаа явж байгаа вэ.

Монсудар хэвлэлийн газар монгол хэлээр хэвлүүлсэн .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Homo Deus: Маргаашийн товч түүх” бүтээл монгол хэлээр хэвлэгдлээ  
Үзсэн: 2112 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй