Шууд Chart

Золбоот 130-аад дүрийн эзэн

2013-07-11 19:38:09

Монголын урлагын дунд үеийн төлөөлөл болсон “Шилдэг өнгө” продакшны жүжигин Г.Золбоот 1989 онд УБДС-ийн Кинь драмын ангид элссэнээр түүний урлагийн хүн болох тэр дундаа жүжигчин болох гараа нь эхэлсэн гэж болно. Түний ажил амьдралын гараа нь “Армийн театр”-аас эхэлсэн гэдэг.  Тэрээр “Аянгын бороо” хэмээх Хятадын алдарт жүжигчин Жоу Чуны дүрийг бүтээж 2000 онд Шилдэг эрэгтэй жүжигчин шагналыг хүртэж байсан юм.

Түүнээс өнөөг хүртэл тэрээр алтан тайзаа, дэлгэцийн урлагаа орхиогүй билээ. Түүний анхны бүтээл “Бүлээн нурам” зино байсан бөгөөд урлагийн тогоонд 20 гаруй жил чанагдахдаа 40 гаруй дүр бтээжээ. Гэхдээ энэ тоо зөвхөн дэлгэцийн бүтээлийнх нь. Харин жүжиг, хошин шоу хөтөлбөрийн дүрийг нь оролцуулбал 130 гаруй дүрийг амилуулсан байх юм.

Түүний тоглосон уран бүтээлээс дурьдвал “Долоон бурхан харвадаггүй”, “Аравт”, “Үхэж үл болно”, “999”, “Мойлхон”,”Сүүлчийн бүжиг”,”Цахирмаа” зэрэг кинонд туслах найруулагчаар ажиллаж байсан. Ихэвчлэн эерэг дүрд тоглодог түүни йг үзэгчид “Эерэг дүрийн Золбоот” хэмээн нэрийдсэн билээ.


Золбоот 130-аад дүрийн эзэн  
Үзсэн: 2694 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй