Шууд Chart

Монголын хөвгүүдийн шигшээ баг алтан медаль, цомын эзэд боллоо

2020-08-24 09:08:13

Олон улсын сагсан бөмбөгийн холбоо (FIBA) 2020 онд U17 буюу 17 хүртэлх насны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг Болгар Улсын нийслэл Софиа хотод энэ сарын 15-23-ны өдрүүдэд зохион байгуулах байсан ч шинэ төрлийн коронавирусийн цар тахлын улмаас цуцалсан билээ. Тэгвэл уг Дэлхийн аваргад өрсөлдөх байсан баг тамирчдын дунд онлайн "Skill challenge" тэмцээнийг зохион байгуулсан бөгөөд Монгол улсын охид, хөвгүүдийн баг энэхүү тэмцээнд оролцсон юм. Монголын хөвгүүдийн шигшээ баг өчигдөр шигшээ тоглолтонд Болгар улсын шигшээ багтай учраа тааран тоглож 99-124 гэсэн харьцаатай ялалт байгуулан алтан медаль, цомын эзэд боллоо.

Тэд хагас шигшээд Гвиней Улсын багийг 111:119 харьцаатай хожиж, финалд шалгарсан.

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбооны мэдэгдэлд "Дэлхийн FIBA 5×5 сагсан бөмбөгийн анхдугаар ур чадварын тэмцээнд Монгол хөвгүүд 111, 109, 99 оноо авж гурван рекордын эзэн болж дэлхийн хамгийн ур чадвартай тамирчин хүүхдүүдтэй болж алтан медаль цомын эзэд боллоо.

Медаль өргөмжилөл шуудангаар ирэх бөгөөд тус тэмцээний MVP буюу "Үнэ цэнэтэй тоглогч"-оор Г.Болор-Эрдэнэ тодорчээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Монголын хөвгүүдийн шигшээ баг алтан медаль, цомын эзэд боллоо  
Үзсэн: 967 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй