Шууд Chart

Орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагаа явагдаж байна

2020-10-15 15:18:33

Монгол Улсын иргэд сонгогчид Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж,  нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаа сонгох сонгуульдаа оролцож, Улаанбаатарын цагаар өнөө өглөөний  7 цагаас эхлэн саналаа өгч эхэллээ.

Улсын хэмжээнд 2148 санал авах байранд саналт хураалтын ажлыг эхлүүлэхдээ зөөврийн битүүмжилсэн хайрцагаар саналаа өгсөн иргэдийн саналыг санал тоолох төхөөрөмжид уншууллаа. Өчигдөр болсон зөөврийн хайрцагаар өгөх санал хураалтад эрүүл мэндийн байдлын улмаас санал авах байранд өөрийн биеэр очиж чадахгүй сонгогч, Дайчилгааны тухай хуульд заасны дагуу нийтийн даяилгаанд хамрагдан ажиллаж байгаа сонгогч, зөрчлийн улмаас саатуулагдан баривчлагдсан сонгогч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баривчлагдсан, цагдан хоригдсон сонгогчдын саналыг авсан бөгөөд улсын хэмжээнд нийт 20258 сонгогч саналаа өгчээ.

Аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгуульд 9 нам, 1 эвслээс болон бие даан нэр дэвшигч, сум, дүүргийн ИТХ-ын сонгуульд 9 намаас болон бие даан нэр дэвшигч нийт 17149 нэр дэвшигч өрсөлдөж байна.

Аймаг, нийслэлийн сонгуулийн хороодоос авсан мэдээгээр 12 цагийн байдлаар улсын хэмжээнд сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,014,764 сонгогчдын 15,17% нь саналаа өгөөд байна.

  

Эх сурвалж: СЕХ


Орон нутгийн сонгуулийн санал авах ажиллагаа явагдаж байна  
Үзсэн: 511 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй