
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн (2020.10.20) хуралдаанаар Бэлчээр хамгаалах асуудлаар зохион байгуулагдах Зөвлөлдөх санал асуулгын зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэсэн.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, тодруулах шаардлагагүй хэмээн гишүүд үзсэн тул санал хураалт явууллаа. Хуралдаанд оролцсон гишүүд 78.6 хувийн саналаар дэмжсэн тул Монгол УИХ-ын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.6, Зөвлөлдөх санал асуулгын тухай 8 дугаар зүйлийн 8.5 дах хэсгийг үндэслэн Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрөөс 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн хугацаанд бүртгэх, тус зөвлөлд нэр дэвшигчийн жагсаалтыг гаргаж “Зөвлөлдөх зөвлөлийг байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төслийг боловсруулахыг Ажлын хэсэг /Г.Тэмүүлэн/-т даалгахаар шийдвэрлэв.
"Зөвлөлдөх зөвлөлд нэр дэвшигчийг бүртгэх тухай" Байнгын хорооны тогтоолыг батлав | ||
Үзсэн: 353 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.