
Error loading player: No playable sources found
Соёлын сайд С.Чулуун 2020 оны 10 дугаар сарын 20-нд Оросын Холбооны Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд бөгөөд дипломат корпусын ахлагч Эрхэмсэг ноён Азизов Искандер Кубаровичийг хүлээн авч уулзаж, хоёр талын соёлын салбарын хамтын ажиллагааны асуудлаар ярилцав.
Уулзалтын үеэр талууд 2021 онд тохиох Монгол Улс, ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах соёл, урлагийн арга хэмжээнүүд, мөн соёлын салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх, соёлын эд зүйлийн хууль бус худалдаатай тэмцэх, үзэсгэлэн, эрдэм шинжилгээний хурал зэрэг арга хэмжээнүүдийг хамтран зохион байгуулах талаар дэлгэрэнгүй санал солилцлоо гэж Соёлын яамнаас мэдээллээ.
Соёлын сайд С.Чулуун ОХУ-ын Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав | ||
Үзсэн: 849 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.