
Ховд аймагт өдөрт 100 орчим мал зах зээлийн ханшаар худалдаалагдаж байна. “Ковид-19”-ийн халдварын улмаас улс орон даяар хатуу хөл хорио тогтоогоод буй. Дээрх аймагт “Цагаан морь”, “Таван баялаг” зэрэг малын зах үйл ажиллагаа явуулдаг. Тус захад өдөр бүр 50-60 тооны мал, зах зээлийнхээ ханшаар хэвийн худалдаалагдаж байна.
Махны үнийн хувьд 7-12 мянган төгрөгийн ханштай буюу хуучин үнээрээ худалдаалагдаж байна. Хөл хорио тогтоосон эхний өдрүүдэд малчид худалдан борлуулах малаа аймгийн төв рүү яаж оруулах, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар тодорхой мэдээлэлгүй байсан. Үүнээс шалтгаалж ганц хоёр өдөр малын үнэ өнөөдрийн ханшаас 10-20 мянган төгрөгөөр нэмэгдсэн байх талтай гэж малын захын менежерүүд хэлж байлаа.
Захын удирдлагууд тодорхой мэдээлэлтэй болсон бас хүнсний бүтээгдэхүүний тээвэрлэлтийг саадгүй нэвтрүүлж байгаа учраас өмнө нь худалдаалж байсан үнээ мөрдөж малчидтайгаа хамтарч ажиллана гэлээ.
Ховд аймагт өдөрт 100 орчим мал зах зээлийн ханшаар худалдаалагдаж байна | ||
Үзсэн: 388 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.