Шууд Chart

Хамгийн хурдан цахилгаан шатыг бүтээжээ

2014-04-28 10:16:07

Японы Хитачи үйлдвэр цоо шинэ бүтээл болох дэлхийн хамгийн хурдан буюу цагт 72 км-ийн хурдтай цахилгаан шат бүтээж, БНХАУ-ын Гуанжоугийн тэнгэр баганадсан цамхагт суурилуулахаар болжээ.

Гаунжоу хотын санхүүгийн төвд суурилуулах уг цахилгаан шат нь 1-95 давхар хүртэл ердөө 43 секунд зарцуулах юм байна.

Харин тус хотод босох Санхүүгийн төвийн цамхаг нь ирэх 2016 онд ашиглалтад орно. Одоогоор Тайванийн нийслэл Тайпейд байдаг 101 давхар барилгын цахилгаан шат дэлхийн хамгийн хурднаар тодроод буй. Уг цахилгаан шат нь цагт 60.6 км хүртэл хурдлах чадвартай аж.

Тэгвэл энэ баруун Европийн хамгийн хурдан цахилгаан шат Их Британийн нийслэл Лондоны хамгийн өндөр барилгад байх агаад нэг минутад 360 метр зай туулах хүчин чадалтай гэнэ.

Нийтэлсэн: Б.Жамбалдорж

Хамгийн хурдан цахилгаан шатыг бүтээжээ  
Үзсэн: 1094 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй