Шууд Chart

“Хүүхдийн тусламжийн 108 утас” фэйсбүүк чатаар сэтгэл зүйн зөвлөгөө өгнө

2020-12-24 12:37:02

“Хүүхдийн тусламжийн 108 утас” жилд 170 мянга орчим дуудлага хүлээн авдаг. Үүнээс гадна “COVID-19” цар тахлын улмаас хөл хорины дэглэмтэй байгаа үед хүүхэд, залуучуудад сэтгэл зүйн зөвлөгөө өгөх зорилгоор өнгөрсөн зургаадугаар сараас эхлэн фэйсбүүкийн чатаар сэтгэл зүйн үйлчилгээ үзүүлж байна.

Тодруулбал, Сэтгэл зүйн асуудлаа шийдвэрлэхийг, өөртөө туслахыг, бусадтай ярилцахыг, өөрийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй байгаа бол асуудалтай тулгарсан ойр дотны найз нөхөд, ах дүү, танилдаа туслахыг хүсч байгаа бол “Хүүхдийн тусламжийн утас 108” фэйсбүүк хуудасны чат хэсгээр холбогдож, сэтгэл зүй зөвлөгөө авах боломжтой. Мөн 108 утас руу залгаж, утсаар мэдээлэл зөвлөгөө авч болно.

“Хүүхдийн тусламжийн утас 108” утасны чат хэсэгт мэргэжлийн сэтгэл зүйч нар өдөр бүр, 24 цагийн турш ажилладаг.



Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Хүүхдийн тусламжийн 108 утас” фэйсбүүк чатаар сэтгэл зүйн зөвлөгөө өгнө  
Үзсэн: 2146 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
Зочин [127.0.0.xxx] 2023-01-20 19:49
надад туслаач

Бидэнтэй нэгдээрэй