Шууд Chart

Чингэлтэй дүүрэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хүний амь аварчээ

2020-12-25 13:10:22

Өчигдөр буюу энэ сарын 24-ний өдөр 11:00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Баянбүрдийн тойргийн зүүн талд “Lexus RX” маркийн тээврийн хэрэгслийн жолооч, 40 орчим насны эрэгтэй QR код, зөвшөөрлөө цагдаагийн алба хаагчид шалгуулаад цааш хөдлөхдөө зорчих хэсгийн замын хаалт мөргөсөн харамсалтай осол гарав.

Ийн үүрэг гүйцэтгэж байсан цагдаа түүн рүү очиход бие нь муудаж, таталт өгсөн, тал бие нь мэдээгүй болсон, ярьж чадахгүй байдалтай байв. Тухайн алба хаагч станцаар нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөх үед ойр байсан хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, жолооч, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нар шуурхай очжээ. Тэд үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяраар иргэний тээврийн хэрэгслийг жолоодуулж, өөрсдөө албаны автомашинаараа урд нь буферлэн .

Өндөржүүлсэн бэлэн байдлын үүрэг гүйцэтгэн ажиллаж байхдаа эрдэнэт хүний амь аварсан Тээврийн цагдаагийн албаны Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганболд, цагдаагийн ахлах дэслэгч Б.Эрхэмбаяр, цагдаагийн ахлагч Г.Баярхүү нарт талархал илэрхийлж амжилт хүсье.





Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Чингэлтэй дүүрэгт хамгаалалтын үүрэг гүйцэтгэж буй алба хаагчид хүний амь аварчээ  
Үзсэн: 46252 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй