Шууд Chart

Нарийн ногоог 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэв

2020-12-25 14:02:42

. Манай улс 60 мянган га зуны, 27 га өвлийн хүлэмжтэй. Эдгээр хүлэмжид тариаланчид жилдээ 5800 тонн нарийн ногоо тариалж, дотоодын зах зээлд нийлүүлдэг. Гэтэл  өнгөрсөн онд импортоор 15 мянга 500 тонн нарийн ногоо болон бусад хүнсний ногоо орж иржээ. Монгол Улс хүлэмжид тарьсан нарийн ногоогоороо дотоодынхоо ердөө 25 хувийн хэрэгцээг хангадаг аж.

Тэгвэл өвлийн болон зуны хүлэмжийнхээ хэмжээг нэмэгдүүлж, хүлэмжийн аж ахуйг дэмжин ажиллавал нарийн ногооны дотоодын хэрэгцээг 100 хувь хангах бүрэн боломжтой бөгөөд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүнд үндэслэн ийм дүгнэлт гарчээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Нарийн ногоог 100 хувь дотоодоосоо хангах боломжтой гэв  
Үзсэн: 1265 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй