
Россотрудничество агентлагийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрын санаачилгаар Найрамдлын нийгэмлэгүүдийн Монголын эвлэл, Монгол-Оросын найрамдлын нийгэмлэг хамтран зохион байгуулдаг Орос хэлний олимпиадыг Улаанбаатар дахь Оросын шинжлэх ухаан соёлын төв цар тахлын онцгой дэглэм барьж байгаа эгзэгтэй энэ үед прокторинг буюу ажиглалт, хяналтын орчин үеийн дэвшилтэд системийг ашиглан гурван шаттайгаар зохион байгуулжээ.
Ийн Баруун болон Төвийн бүсийн аймгийн ерөнхий боловсролын сургуулийн шилдэг 40 сурагч орос хэлний мэдлэгээрээ өрсөлдөж, дараах
Тодруулбал, Төвийн бүсээс Орхон аймгйин нэгдүгээр сургуулийн сурагч Ц.Төрболд, тавдугаар сургуулийн сурагч Э.Цэнд-Аюуш, 14 дүгээр лаборатори сургуулийн сурагч Б.Нандин-Эрдэнэ, Булган аймгийн Хялганат тосгоны ерөнхий боловсролын сургуулийн сурагч М.Мөнгөнчимэг нар шалгарчээ. Мөн баруун бүсээс Увс аймгийн хоёрдугаар сургуулийн сурагч М.Марал-Од, Б.Энхжаргал, Баянхонгор аймгийн сурагч Б.Номин-Эрдэнэ, Эрдэнэмандал цогцолбор сургуулийн сурагч Б.Дуламханд, Ховд аймгийн Жаргалант сумын хоёрдугаар сургуулийн E.Омунэгулсен, Эрдэнэбүрэн сумын нэгдүгээр сургуулийн сурагч М.Бадамханд, Баян-Өлгий аймгийн гуравдугаар сургуулийн сурагч О.Ботагоз нар тодорчээ.
ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр их, дээд сургуульд сурах сурагчдыг шалгаруулав | ||
Үзсэн: 1420 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.