Шууд Chart

Монголын электрон спортын холбооны “MESA Pro Series - 2” тэмцээн эхэллээ

2021-01-16 11:20:40

Монголын электрон спортын холбооноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг CS:GO MESA Pro Series тэмцээн өнгөрсөн арванхоёрдугаар сард таван өдрийн турш үргэлжилж ялагчаа тодруулсан билээ. Эргэн сануулахад, тус тэмцээнд “Tiger” баг аваргалж, хоёр сая төгрөгийн мөнгөн шагнал 1275 MESA Series онооны эзэн болсон бол “Checkmate” баг дэд аварга болж, 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал болон 850 MESA Series оноо хүртсэн. Мөн тэмцээний үнэ цэнтэй тоглогчоор “Tiger” багийн Б.Ган-Эрдэнэ (Dobu) шалгарсан юм.

Тэгвэл тус холбоо “DOTA-2” тоглоомын төрлөөр өрсөлдөх “MESA Pro Series - 2” тэмцээнийг өнөөдрөөс энэ сарын 19-ны хооронд зохион байгуулж байна. .

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын электрон спортын холбооны “MESA Pro Series - 2” тэмцээн эхэллээ  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй