Шууд Chart

Цанын шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө

2021-01-16 14:09:08

. Манай улсын багийн бүрэлдэхүүнд Б.Ачбадрах, Д.Мөнхгэрэл, О.Золбаяр, Б.Ганбаяр, А.Энхтуул, Б.Номин-Эрдэнэ, Б.Номуунаа  нарын тамирчин багтжээ. Тэд Финландын Вуокатти цанын баазад бэлтгэлээ ханган, Олон улсын цанын холбоо( FIS)-ны олимпын оноо олгох албан ёсны гурван уралдаанд хурд сорьсны дараа ирэх сарын 24-нд Германы Оберсхдорф хотноо эхлэх дэлхийн аварга шалгаруулах 42 дахь удаагийн тэмцээнд оролцоно.

Ташрамд дуулгахад, Монголын гүйлтийн  цаначид “Инсбрук - 1962” дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анхны гараагаа эхэлж, хоёр жилийн дараа “Инсбрук - 1964” олимпын наадамд уралдсанаас хойш 12 удаагийн цагаан олимпод оролцсон түүхтэй. Монголын цанын холбоо нь 1958 онд байгуулагдсан бөгөөд ерөнхийлөгчөөр Р.Хатан, ерөнхий нарийн бичгийн даргаар Б.Гэрэлт-Од нар ажилладаг юм. Түүнчлэн цанын шигшээ багийн гурван тамирчин ОУОХ-ны тэтгэлэгт хөтөлбөрт хамрагддаг.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цанын шигшээ баг олимпын эрхийн төлөө өрсөлдөнө  
Үзсэн: 1025 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй