Шууд Chart

Сүүний цогцолбор үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо

2021-01-19 17:41:23

Дорнод аймагт өмнө нь сүүний 20 гаруй чиглэлийн ферм үйл ажиллагаа явуулж байсан бөгөөд одоогийн байдлаар 4-5 ферм улирлын чанартай үйл ажиллагаагаа явуулж байна. Иймд тус аймгийн иргэдийг эрүүл, цэвэр сүүгээр бүрэн хангаж чадахгүй байна гэж үзэн сүүний чиглэлийн фермүүд “Дэвшил” төрийн бус байгууллага байгуулжээ.

Тус төрийн бус байгууллага тэжээлийн үйлдвэр, хадлангийн үйлдвэртэй “Сүүний нэгдсэн цогцолбор” байгуулах саналыг аймгийн Засаг даргад уламжилснаар дэмжигдэн, аймгийн ард иргэдийн

Түүнчлэн ажлын хэсгийн ахлагчаар тус аймгийн Засаг даргын орлогч Ч.Ганбат ажиллаж байгаа бөгөөд ажлын хэсэг сүүний үйлдвэр байгуулах боломж, нөхцөл, зах зээлийг судалж, хаана, хэрхэн байгуулах, иргэдэд сүүг хэрхэн хүргэх, боловсон хүчнийг бэлтгэх зэрэг асуудлыг хэлэлцэн судлах юм.

Мөн ирэх долоо хоногт иргэд, малчид, аж ахуй нэгж байгууллагуудыг хамруулсан цахим хэлэлцүүлгийг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сүүний цогцолбор үйлдвэр байгуулах боломжийг судлах ажлын хэсгийн хуралдаан боллоо  
Үзсэн: 833 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй