Шууд Chart

Өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майхан цахилгаанд холбогджээ

2021-01-28 13:23:47

УИХ-ийн гишүүн С.Ганбаатар энэ сарын 21-нээс Сүхбаатарын талбайд майхан барин хугацаагүй өлсгөлөн зарласантай холбогдуулан цагдаагийн байгууллагаас Монгол Улсын Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулийн 13.1 хэсэгт заасны дагуу “..жагсаал цуглааны үед хэв журам хамгаалалт, түүнд оролцогчдыг аливаа гэмт халдлагаас хамгаалах” үүргийг гүйцэтгэн жагсаал цуглаанд оролцогчдын аюулгүй байдлыг хангах, дэлхий нийтийг хамраад байгаа “Кодид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх үүднээс хүний бөөгнөрөл үүсгэхгүй байх чиглэлээр хэв журмын хамгаалалт, явганы болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөн зохицуулалтын үүрэг гүйцэтгэн ажиллаж байгаа.

Мөн дээрх жагсаал цуглааны үеэр Сүхбаатарын талбай руу Жагсаал цуглаан хийх журмын тухай хуулиар хориглосон орчин тойрондоо болон хүний амь нас, эрүүл мэндэд аюул учруулж болохуйц зүйл /шатах, тослох материал ашигладаг цахилгаан үүсгүүр, ил гал гаргах хэрэгсэл/ нэвтрүүлэхийг завдсан тул тухайн иргэдэд холбогдох хууль сануулан буцаасан байна. 

Хүний эрхий комиссоос “Сүхбаатарын талбайд өлсгөлөн зарлаж байгаа УИХ гишүүн С.Ганбаатарын байрлаж буй майханг цахилгаанаар хангах тухай” асуудлыг цагдаагийн байгууллагад тавьсны дагуу Нийслэлийн цагдаагийн удирдах газраас холбогдох байгууллагад уламжлан энэ сарын 27-нд буюу өчигдөр

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Өлсгөлөн зарласан УИХ-ын гишүүн С.Ганбаатарын майхан цахилгаанд холбогджээ  
Үзсэн: 588 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй