
. Дайнд тулаанд Эцэг эх нь амь үрэгдсэн хүний нялх өнчин зургаан хүүхдийг өргөж аваад өсгөж хүмүүжүүлээд гарын ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргээд дайн тулаан, халдлага дээрэмд алдсаар ганц төрсөн хүү нь үлдэж, түүнийгээ дайнд явуулаад хүүгээ амьд үлдээхийн тулд мөргөл үйлдэж алхаж явсаар байгаад бүр Хэнтий нутгаас одоогийн байгаа Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг хүртэл залбирал үйлдсээр эцсийн мөчийг хүртэл сөхөрч суусан чигээрээ бурхан болсон түүхтэй ажээ.
Зон олны маань хөл тасардаггүй газар бол яахын аргагүй Төв аймгийн сэргэлэн сумын нутагт орших Ээж хад буюу Ээж хайрхан юм. Улаанбаатараас Төв аймаг хүртэл 40 км Төв аймгаас Ээж хад хүртэл 48 км ойролцоогоор нийтдээ 88,5 км ойролцоогоор 90 км гаруй гэхэд болно.
Нутгийн хүмүүсийн ярьснаар “1990-оны дундуур ороо бусгай үеэр нэгэн залуу Ээж хадаар мөнгө олохын тулд өөрөө хувьчилж аваад шавар гэр,торон хаашаа,төмөр хаалга төмөр дээвэр барин түмэн олныг сүсгийг ашиглан мөнгө олно гэж боджээ.
Гэтэл хоёр сайхан үрийнх нь мэлмий гэнэт орчлонг харахаа болив. Залуу гадаад дотоодын бүх эмнэлгийг гүйцээгээд арга барахдаа. Нэгэн хүнд үзүүлтэл “Чи лусын нүдийг хаажээ. Түүнийгээ зас” гэж хэлжээ. Залуу яаран сандран ирээд шавар гэрийнхээ дээврийг авч хаяад энэ “Миний хоолоо олж идэх зүйл биш байна” гээд орхиод явсан”-ыг нутгийн ардууд ярьдаг юм билээ.
Ташрамд дуулгахад, “Ээж хадны домог” монголын уран сайхны бүрэн хэмжээний киноны дуу сонсогчдод хүрсэн. Уг дууг “Номин талст” хамтлагийн дуучин, соёлын тэргүүний ажилтан Т.Дэлгэрмөрөн дуулсан бол аялгууг Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Л.Балхжав, шүлгийг соёлын тэргүүний ажилтан, сэтгүүлч, яруу найрагч У.Баярсайхан бичжээ. Харин хөгжмийн найруулгыг “Чингис хаан” хамтлагийн даралтат хөгжимчин Ц.Байдраг гүйцэтгэсэн байна.
Дээрх киног Төв аймгийн Сэргэлэн сумын газар нутагт тогтож мөнхөрсөн Ээж хадны түүхээс сэдэвлэн бүтээжээ. Уг хайрханыг хүн бүхэн шүтэж, залбирдаг тул киноны дууг олон хүний аманд аялагдсан дуу болох байх хэмээн уран бүтээлчид хэлж байлаа.
Мөн дээрх киноны найруулагчаар соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Б.Эрдэнэцэцэг ажиллаж, кино зохиолыг Б.Мөнхтуяа бичиж, продюсерлосон юм.
“Ээж хадны домог” киноны нээлтийн арга хэмжээ ирэх хоёрдугаар сарын 11-нд буюу Цагаан сарын битүүний өдөр онлайнаар болно.
Ээж хадны домог | ||
Үзсэн: 9456 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.