Шууд Chart

Т.Энхцэцэг олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлнэ

2021-02-15 10:01:56

. Үүнд манай улсаас IJF-ийн дэлхийн зэрэглэлийн шүүгч Төрбатын Энхцэцэг багтсанаар олимпын зэрэглэлийн шүүгч боллоо. Ингэснээр Т.Энхцэцэг Монголын спортын түүхэнд олимпын наадам шүүх анхны эмэгтэй шүүгч болж байна. “Токио-2020” олимпын наадамд манай улс жүдо бөхийн төрөлд боломжит 14 олимпын эрхээс одоогоор 12 эрх авах боломжтой байгаа. Жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч Т.Энхцэцэг 2017 оноос IJF-ийн нийт 34 тэмцээн шүүсэн бөгөөд дэлхийн цуврал тэмцээнүүдээс гадна “Будапешт-2017”, “Баку-2018”, “Токио-2019” насанд хүрэгчдийн ДАШТ-ийг дэнсэлж, 2018 онд Монголын үндэсний олимпын хорооны Бөртэ Чоно наадмаас шилдэг шүүгчийн шагнал гардаж байлаа.

Ташрамд мэдээлэхэд, Монгол Улсын хамгийн анхны жүдо бөхийн олимпын зэрэглэлийн шүүгч бол Машбатын Бөхбат юм. Сар шинийн өмнөхөн Монгол Улсын төрийн тэргүүнээс Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол хүртсэн М.Бөхбат "Рио-2016" олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг шүүж, МҮОХ-ны тэргүүн шагнал болох "Бөртэ Чоно" наадмын шилдэг шүүгчийн шагналыг гардан авч байсан билээ.   

Т.Энхцэцэг хамт “Токио-2020” олимпын наадмыг шүүх бүрэлдэхүүн:

  1. Mrs. Enkhtsetseg TURBAT (MGL)
  2. Mr. Vladimer NUTSUBIDZE (GEO)
  3. Mr. Raul CAMACHO (ESP)
  4. Mr. Velimatti KARINKANTA (FIN)
  5. Mrs. Roberta CHYURLIA (ITA)
  6. Mr. Mathieu BATAILLE (FRA)
  7. Mrs. Akiko AMANO (JPN)
  8. Mr. Evgeny RAKHLIN (RUS)
  9. Mr. Lubomir PETR (AUS)
  10. Mr. Everado GARCIA (MEX)
  11. Mrs. Sook Hee HYUN (KOR)
  12. Mr. Orlando CRUZ (DOM)
  13. Mr. Mariano DOS SANTOS (BRA)
  14. Mr. Ramziddin SAYIDOV (UZB)
  15. Mr. Jean-Claude DJIMBI (GAB)
  16. Mrs. Annamaria FRIDRICH (HUN)
Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Т.Энхцэцэг олимпын наадмын жүдо бөхийн тэмцээнийг дэнсэлнэ  
Үзсэн: 798 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй