
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки энэ сарын 22-нд Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар болон Ховд аймгийн Засаг дарга Б.Дүгэржав нартай цахим уулзалт хийж,
Төв аймгийн Зуунмод сумын “Бүжинхэн” цэцэрлэгийн засварын төслөөр тус цэцэрлэгийн барилгыг сургуулийн өмнөх байгууллагын стандартад нийцүүлэн засварлах бол Ховд аймгийн Мѳнххайрхан сумын эмнэлгийн төслийн хүрээнд тус эмнэлгийн хашаанд хоёр давхар 20 ѳрѳѳ бүхий ѳргѳтгѳлийг барьж эмнэлгийн үйлчилгээ, эрүүл ахуйн орчинг сайжруулах юм.
Дээрх цахим уулзалтын үеэр дээрх аймгийн Засаг дарга нар Япон Улсын Засгийн газар болон Японы ард түмэнд талархахын хамт бүхий л салбарт хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлэв.
Ташрамд дуулгахад, “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр” Монгол Улсад анх 1990 оноос хэрэгжиж эхэлснээс хойш өнөөдрийг хүртэл нийт 563 төслийг хэрэгжүүлсэн бөгөөд Японы 2020 оны санхүүгийн жил /2020.04.01-ээс 2021.03.31/ нийт 816591 ам.доллар буюу 2 297 870 000 төгрөг бүхий таван төсөлд гарын үсэг зураад байна.
Дээрх хөтөлбөрийн хувьд хөгжиж буй орнуудын орон нутгийн Засаг захиргаа болон боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд төслөө хариуцаж хэрэгжүүлэх бөгөөд Япон Улсын Засгийн газрын санхүүжилтээр тус ЭСЯ-тай хамтран хэрэгжүүлдэг хамтын ажиллагааны төсөл юм. Ингэснээр төслийн үр ашгийг тухайн орон нутгийн ард иргэд шууд хүртэх давуу талтай.
“Өвсний үндэс–Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн төсөлд гарын үсэг зурлаа | ||
Үзсэн: 870 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.