
Тэгвэл дээрх судалгаагаа өргөжүүлж бүх шатны Иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн сурталчилгааны албан ёсны хугацааны үеэр өдөр тутмын хэвлэл болон телевизээс гадна “Фэйсбүүк”, “Твиттер”-т түгээсэн мэдээллийн цар хүрээ, шинж чанарыг судалжээ. Учир нь ИТХ-ын сонгууль буюу Орон нутгийн сонгууль нь ард иргэд өөрт хамгийн ойрын төлөөлөгчдөө сонгож буй сонгууль учраас олон талаар чухал сонголт юм.
Ингэхдээ уг судалгааг АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлаг, Бүгд найрамдахчуудын олон улсын хүрээлэнгийн дэмжлэгтэйгээр хийж гүйцэтгэжээ.
Орон нутгийн сонгуулийн үеэр хийсэн судалгааны үр дүнгээс дурдахад сонгуулийн сурталчилгааны хугацаанд “Фэйсбүүк”-т төөрөгдүүлсэн, ухуулсан, бүрэн бус мэдээлэл, үзэл бодол давамгайлж байв. Энэ хугацаанд дүн шинжилгээ хийсэн сонгуультай холбоотой мэдээллийн 75 хувь нь төрөл бүрийн ил, далд ухуулга, сурталчилгаа болон өрөөсгөл, дэгсдүүлсэн, бүрэн бус, гуйвуулсан мэдээлэл байжээ. Харин 17 орчим хувь нь нам, нэр дэвшигчийн нэр, лого бүхий хууль ёсны сурталчилгаа, үлдсэн дийлэнх хэсэг нь хувь хүний үзэл бодол, мөн бусдын үзэл бодлыг баримт мэт харагдуулах, нэр дэвшигч, нам, эвслийн нэр хүнд, итгэл үнэмшлийг унагах, дөвийлгөх, буруутгах, эргэлзээ төрүүлэх зорилго бүхий мэдээлэл байсан байна.
Үүнээс гадна сонгуультай холбоотой бүрэн бус, гуйвуулсан, төөрөгдүүлсэн, худал мэдээллийг аль болох олон хүний анхааралд хүргэхийн тулд мэдээлэл түгээгчид 7-8 төрлийн арга ашиглажээ. Эдгээрээс хэрэглэгчдийг төөрөгдүүлэхийн тулд агуулгыг хэтрүүлэх, хэт ерөнхийлөн хялбаршуулах, шоолох, гоочлох зэрэг арга техникийг хамгийн түгээмэл ашиглаж байв. Мөн хэн нэгний үзэл бодлыг баримт мэтээр тунхаглах арга тодорхой түвшинд ажиглагджээ.
Сонгуулиар “Фэйсбүүк”, “Твиттер”-т ихэнхдээ өрөөсгөл, гуйвуулсан мэдээлэл түгээсэн гэв | ||
Үзсэн: 561 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.