
Тэрбээр “МҮОХ-ны эрхэм гишүүд, Монголын олимпын их гэр бүлийн гишүүд, МҮОХ-ны үе үеийн эрхэм Ерөнхийлөгчид өө,
“Олимп” гэдэг үг Монголын үгсийн санг баяжуулж, “олимпизм” гэдэг үг олон нийтийн оюун ухаанд нэвтэрч, “Олимпын хороо” гэдэг байгууллага Монгол оронд анх байгуулагдсан түүхт өдрөөс хойш 65 жил улиран одож, бид МҮОХ-ны 65 жилийн ойг хамтдаа тэмдэглэж буйдаа баяртай байна. Туурга тусгаар Монгол орон 1962 онд ОУОХ-нд бүрэн эрхт гишүүнээр элсэн орж, Инсбрук-1964 өвлийн XI олимпын наадам, Токио-1964 зуны XVIII олимпын наадамд анх удаа оролцсон түүхтэй.
Улмаар Мехико-1968 олимпоос медалийн салхийг хагалан, чөлөөт бөхийн алдартнууд 1 мөнгө, 3 хүрэл медаль эх орондоо авчирснаас хойш Монголын 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медаль хүртсэн бахдам амжилт гаргасан билээ.
МҮОХ нь өнгөрсөн 65 жилийн хугацаанд ОУОХ, Үндэсний олимпын хороодын холбоо, Азийн олимпын зөвлөл, Зүүн Азийн наадмын холбоо зэрэг олон улсын байгууллагад өөрийн гэсэн өндөр байр сууриа эзэлж, дэлхийн спортын ертөнцөд нэр хүндтэй үнэлэгдэж буй билээ.
Олимпизм нь гаргасан зардлаасаа илүү их үр өгөөж, үр дүн өгдөг соёл, боловсрол, хүмүүжлийн цогц элемент билээ. Спорт олимпизмын тугийг эх орондоо өндөрт өргөн, олимпизмын үзэл санаагаар хүүхэд залуучуудыг хүмүүжүүлэн, өв тэгш ур чадвартай, ухаан сэтгэхүйтэй иргэн болгохын төлөө бид шаргуу ажиллах болно.
Энэ жил Токио-2020 олимпод амжилттай оролцох, ирэх жил Бээжин-2022 өвлийн олимпод цана, тэшүүр, биатлоны тамирчдыг оролцуулах зорилт тулгараад байгаа бөгөөд үүнийг бид амжилттай даван туулах зориг эрмэлзэл дүүрэн байна.
МҮОХ-г 65 жилийн хугацаанд удирдсан үе үеийн Ерөнхийлөгчид, бүх зүтгэлтнүүддээ баярын мэнд хүргэн, олимпын жавхаа хийморь, аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе!” гэв.
Н.Түвшинбаяр: “Токио-2020”-д амжилттай оролцох, “Бээжин-2022” өвлийн олимпод тамирчдаа оролцуулах зорилт, зориг эрмэлзэл дүүрэн байна | ||
Үзсэн: 1057 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.