Шууд Chart

Сайншанд орчмын газар нутгийг ургамалжуулах төсөл хэрэгжинэ

2021-03-02 13:13:25

Япон улсын Жайка (Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг)-ийн түншлэлийн хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд суманд “Гүн суулган тарих аргаар Дорнын говийн цөлөрхөг бүсийн хуурай газар нутгийг ургамалжуулах ажлыг дэмжих техникийн хамтын ажиллагааны төсөл”-ийг энэ сараас ирэх 2024 оны 2 дугаар сарын хугацаанд хэрэгжүүлэхээр боллоо. Төслийн гол зорилго нь говийн хэт хуурай бүс нутагт орших Сайншанд орчмын газар нутгийг ургамалжуулахад тохирсон технологийг сайжруулах, гүн суулган тарих арга ашиглан говийн унаган мод, ургамлын суулгац бэлтгэх, мэдлэг олж авах юм байна.

Замын-Үүд суманд салхи, шороон шуурганаас хамгаалах ойн зурвас байгуулна

Мөн Замын-Үүд суманд НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгууллага, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенц, БОАЖЯ хамтран “Монгол орны хуурай бүс нутгаас үүдэлтэй элсэн болон шороон шуурганаас урьдчилан сэргийлэх, нөлөөллийг бууруулах төсөл”-ийг 2020-2022 онд хэрэгжүүлнэ. Төслийн хүрээнд

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Сайншанд орчмын газар нутгийг ургамалжуулах төсөл хэрэгжинэ  
Үзсэн: 1195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй