Шууд Chart

“Шат” богино хэмжээний кино “Cinequest film festival”-д шалгарлаа

2021-03-02 17:31:08

Нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэхийг уриалсан “Шат” богино хэмжээний киног Монголын урлагийн зөвлөл “Бид чадна - Бид авьяастай” урлагийн боловсролын төслийн хүрээнд 2019 онд бүтээсэн. Тус кино 12 дахь удаагийн "Улаанбаатар" олон улсын кино наадам, Ази номхон далайн бүсийн дэлгэцийн форумд (Asia Pacific Screen Awards 2020) сонгогдон, танилцуулсан бөгөөд энэ удаа

Ташрамд дуулгахад, “Шат” богино хэмжээний киног П.Золжаргал найруулсан бөгөөд тэрбээр продюсер Женевьев Клэй-Смиттэй хамтран зохиолоо бичсэн юм. Түүнчлэн “Шат” бүтээлийн гол дүрд Б.Эгшиглэн, Б.Даваасүрэн нар тоглосон билээ. 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Шат” богино хэмжээний кино “Cinequest film festival”-д шалгарлаа  
Үзсэн: 1209 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй