
ЗХЖШ-ын даргын тушаалаар эрхэлсэн албандаа үр бүтээлтэй ажиллаж байгаа зарим дэд хурандаад өнгөрсөн хоёрдугаар сард албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олгосон билээ. Энэ үеэр албан томилолттой байсан
Энэ үеэр хошууч генерал Д.Ганзориг "Хурандаа цол үүрэг, хариуцлагатайгаа хамт танд очиж байна гэж ойлгоорой. ЗХЖШ-ын бүтцэд шинээр байгуулагдсан Хэмжил зүйн албыг зүгшрүүлэх, бидний өмнө хүлээж байгаа олон ажлыг гүйцэтгэхийн төлөө идэвх санаачилгатай ажиллаарай" гээд цаашдын албанд нь өндөр амжилт хүссэн юм.
Хурандаа Ч.Бат-Эрдэнэ Зэвсэгт хүчинд 28 дахь жилдээ алба хааж байгаа бөгөөд тэрбээр "Үнэхээр баяртай байна. Энэ эрхэм цолны эзэн нь болж гялалзахын төлөө хичээж ажиллана. ЗХЖШ-ын дарга ч гэсэн энэ сайхан цол танд эрх мэдлээс илүү их үүрэг, хариуцлага хүлээлгэж байгаа шүү гэсэн. Зэвсэгт хүчинтэй ажил, амьдралаа холбосон нийт бие бүрэлдэхүүндээ удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчний түүхт 100 жилийн ойн баярын мэнд хүргэе" гэв.
Хурандаа цол олголоо | ||
Үзсэн: 1690 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.