Шууд Chart

Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна

2021-03-10 13:41:52

Улсын онцгой комиссоос “Ковид-19” цар тахлын үүсгэгчийн эсрэг дархлаажуулалтыг хоёр үе шаттай зохион байгуулахаар шийдвэрлэж, 2021 оны 02 дугаар сарын 23-ны өдөр эхэлсэн. Улсын онцгой  комиссын 2021 оны 3 дугаар сарын 8-ны өдрийн  7 дугаар хуралдаанаар энэ ажлыг эрчимжүүлэн Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлагуудын алба хаагчдыг дархлаажуулах ажлын хүрээнд өчигдөр хуваарийн дагуу Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид хамрагдаж эхэллээ.

Энэхүү үйл ажиллагааг Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв, Дотоод хэргийн их сургуулийн Хангалт, үйлчилгээний газрын Эрүүл мэндийн төвтэй хамтран зохион байгуулж, 29 эмч, сувилагч  ажиллаж байна.

Вакцинжуулалтын явцтай Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч дарга, НОК-ын Шуурхай штабын дарга Р.Чингис  болон албаны бусад хүн танилцлаа.

Дотоод хэргийн их сургуулиас вакцинд хамрагдах багш, ажилтан, алба хаагч, сонсогчид эрүүл мэндийн урьдчилсан үзлэг, бүртгэл хийлгэж, биеийн байдлыг ажиглах өрөө, яаралтай тусламжийн өрөөг бэлтгэн, алба, газар, хэлтсүүдийн алба хаагчид цагийн хуваарийн дагуу хамрагдана. Дархлаажуулалтад хамрагдаж байгаа алба хаагчдын халдвар хамгааллын дэг журмыг ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, бэлэн байдлын газраас зохион байгуулж байна.

.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Дотоод хэргийн их сургуулийн багш, ажилтан, алба хаагчид дархлаажуулалтад хамрагдаж байна  
Үзсэн: 952 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй