
Япон улсын Засгийн газрын “Соёлын Өвсний үндэс” буцалтгүй тусламжийн хүрээнд Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд “Мэргэд лаборатори сургуулийн япон хэлний ангийг засварлах төсөл” хэрэгжихээр боллоо. Тодруулбал, өчигдөр Японы ЭСЯ-нд болсон ёслолын арга хэмжээний үеэр Япон улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Х.Кобаяши болон Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж нар дээрх төслийн гэрээнд гарын үсэг зурав.
Энэ үеэр Өвөрхангай аймгийн Засаг дарга А.Ишдорж “Энэ удаагийн Японы дэмжлэг япон хэл сурч буй “Мэргэд” лаборатори сургуулийн сурагчдын суралцах орчинг сайжруулаад зогсохгүй Өвөрхангай аймгийн боловсон хүчинг бэлтгэхэд хувь нэмрээ оруулж буйд талархал илэрхийлье” хэмээн дурдав.
“Мэргэд” лаборатори сургууль 1998 онд байгуулагдсанаас хойш 22 жилийн хугацаанд сурагчдад япон хэл зааж сургахын хамт япон хэлний түвшин тогтоох шалгалт авч байгаа аж. Энэ удаагийн тусламжаар япон хэлний ангийг засварлан бүрэн тохижуулахаас гадна компьютер, принтер зэрэг мэдээлэл, технологийн тоног төхөөрөмж нийлүүлж сургалт явуулах орчин, нөхцөлийг сайжруулах юм байна. Түүнчлэн
Өвөрхангай аймагт “Соёлын Өвсний үндэс буцалтгүй тусламжийн төсөл” хэрэгжинэ | ||
Үзсэн: 1059 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.