
Туйва тосгон Төвдийн өмнө хэсэгт далайн түвшнээс 5070 гаруй метрийн өндөрт байрладаг бөгөөд дэлхийн хамгийн өндөрт байх суурин газруудын нэг. Тухайн нутгийн малчид тосгондоо өвөлждөг. Харин гуравдугаар сарын эхээр мал сүргээ тууж хаваржаа руугаа нүүдэллэдэг уламжлал олон зууны турш үргэлжилж байна.
Түүнчлэн тус тосгоны малчдын 2021 оны нүүдэл энэ сарын 6-наас эхэлснийг CCTV сурвалжилжээ. Далайн түвшнээс дээших 5070 метрээс хөдөлсөн нүүдэл доошилж, далайн түвшнээс 4400 метрийн өндөрт байрлах Ямдрогцоо нуурыг дайран өнгөрөх ганц замтай. Ямдрогцоо нуурыг нутгийн иргэд "Сахиулсан охины нулимс" хэмээн өргөмжлөн дуудаг аж.
Гуравдугаар сарын эхээр Ямдрогцоо нуурын гадаргууны мөс хайлаагүй байдаг бөгөөд халтиргаа ихтэй гэнэ.
.Далайн түвшнээс 5070 метрийн өндөрт байрлах суурингийн хаврын нүүдэл эхэлжээ | ||
Үзсэн: 1899 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.