
Зэвсэгт хүчний Жанжин штабын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн ахлагч, тэргүүн ахлагч О.Батбаяр нар өчигдөр
Уулзалтын эхэнд тэргүүн ахлагч Б.Гантөмөр цэргийн багийн бие бүрэлдэхүүнд удахгүй тохиох орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн баярын мэндийг ЗХЖШ-ын даргын зөвлөлөөс хүргэж байгааг уламжлаад түүхэн ойдоо энхийг сахиулагч та бүхний барьж байгаа бэлэг бол үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгаа явдал юм гэж онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн хэлэхдээ орчин цагийн “Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсан энэ 100 жилийн хугацаанд монгол цэргийг дэлхийд таниулж, алдаршуулсан үйл явдал бол мэдээж энхийг сахиулах ажиллагаа Монгол цэрэг 2003 оноос НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлснээр Монгол Улсын гадаад бодлогын тулгуур зарчмуудын нэг болсон энхийг эрхэмлэсэн олон тулгуурт нээлттэй гадаад бодлогын хамгийн идэвхтэй, хамгийн бодитой, хамгийн үр дүнтэй үйл ажиллагаа болж чадсан. Дэлхийд ур чадвар, үүрэг гүйцэтгэлтээрээ өөрсдийгөө сурталчлан таниулсан энэ 18 жил бол үе үеийн энхийг сахиулагчдын уйгагүй хүч хөдөлмөр, хичээл зүтгэл” гээд ахлагчийн албанаас баримталж буй зарчим, чиглэлийнхээ талаар үргэлжлүүлэн мэдээлэл өгсөн юм.
Тухайлбал, нэгдүгээрт “Ахлагчийн албыг хөгжүүлэх хөтөлбөр-2021”-ийн хэрэгжилтийг хангаж байгаа талаар, түүнчлэн энэхүү бичиг баримт энэ жил дуусгавар болохтой холбогдуулаад дараагийн удирдлагын баримт бичгийн боловсруулах, даргалах албан тушаалын сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулахаар ажиллаж байгаагаа онцолсон юм. Хоёрдугаарт, ахлагчийн бүрэлдэхүүний бие бялдар, эрүүл мэндийн бэлтгэлжилтийг дээшлүүлэхэд ахлагч бүр оролцож, оны төгсгөл гэхэд өөртөө болон албандаа тодорхой үр дүн авчирсан, зорилгоо биелүүлсэн байх талаар ярилцав. Гуравдугаарт, цэргийн дүрэм, журам, зааврыг ягштал биелүүлж, сахилга хариуцлагаа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэхэд анхаарах талаар тодорхой үүрэг, даалгавар өгсөн юм. Зэвсэгт хүчний нэр хүндийг өндөрт өргөж явах үүрэг цэргийн алба хаагч бүрийн өмнө байдаг гээд цаг үеийн асуудлаар ярилцсан юм. Цахим уулзалтын төгсгөлд тус цэргийн багийн ротын ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Б.Баднаанямбуу энхийг сахиулах ажиллагааны үүрэг гүйцэтгэлт болон ахлагчийн албанаас явуулж байгаа соёл хүмүүжил, бусад ажил, арга хэмжээний талаар илтгэл тавьсан юм.
Энхийг сахиулагч ахлагчийн бүрэлдэхүүнтэй цахимаар "уулзлаа" | ||
Үзсэн: 928 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.