Шууд Chart

Шуурхай штабын ажлыг бүрэн цахимжуулах үүргийн биелэлтийг шалгав

2021-03-14 16:57:16

Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга С.Амарсайхан Шуурхай штабын үйл ажиллагааг бүрэн цахимжуулах үүрэг өгсөн.

Энэ хүрээнд:

- Технологийн цогц шийдлийг нэвтрүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, халдварын тандалт, судалгааг хиймэл оюун ухаан, цахим систем ашиглан сайжруулах,

- Лавлагаа мэдээллийн олон дугаарыг нэгтгэж, дуудлагын нэгдсэн системд холбох, төрийн албан хаагчидтай холбоотой иргэдийн гомдол, саналыг хүлээн авах, цахим эмчилгээ, зөвлөгөө, дархлаажуулалт, тусгаарлалт, ариутгал, халдваргүйтгэлийн тухай мэдээ, мэдээлэл өгөх зэргийг хариуцсан 24 цагийн мэргэжлийн, шуурхай мэдээллийн баг ажиллуулах юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ. 


Шуурхай штабын ажлыг бүрэн цахимжуулах үүргийн биелэлтийг шалгав   
Үзсэн: 900 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй