
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Баруун бүсийн төв- Ховд аймгийн Онцгой байдлын газарт ажиллаж, техник тоног төхөөрөмж, хувцас хэрэгсэлтэй танилцаж, шаардлагатай тоног төхөөрөмж болох туулах чадвар сайтай хоёр автомашин, эрэн хайх дрон, богино долгионы станцыг шийдвэрлэлээ.
Ховд аймгийн онцгой байдлын газарт он гарсаар гал түймэр, гамшиг осол, үер, усны нийт 64 удаагийн дуудлага,мэдээлэл бүртгэгдэж, алба хаагчид үүрэг гүйцэтгэн ажилласан байна.
Баруун бүсийн хэмжээнд буюу Ховд, Увс, Завхан, Говь-Алтай, Баян-Өлгий гэсэн 5 аймгийн 92 сумын 416 мянга гаруй иргэнд болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх, гамшгийн эрсдэлийг бууруулах, гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд олон нийтийн оролцоог хангах, хүч хэрэгслийн чадавхыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.
Ховд аймгийн Онцгой байдлын газарт шаардлагатай тоног төхөөрөмжийг шийдвэрлэжээ | ||
Үзсэн: 152 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.