Шууд Chart

Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна

2025-08-04 11:11:33

Цаг уурын байгууллагаас гаргасан бэлчээрийн ургамлын ургалтын байдал  долоодугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу, 62 хувьд хэвийн байна.

Тухайлбал: Баян-Өлгий, Увс, Сэлэнгийн зарим нутгаар, Ховд, Завхан, Өвөрхангай, Дархан-Уул, Төвийн ганц нэг сумын нутгаар муу, Архангай, Говьсүмбэр Дорнод, Сүхбаатарын нийт, Говь-Алтай, Хөвсгөл, Дорноговийн ихэнх, Баянхонгор, Булган, Өвөрхангай, Төв, Өмнөговь зарим, Баян-Өлгий, Увс, Ховд, Завхан, Булган, Сэлэнгэ, Дундговь, Хэнтийн цөөн сумдын нутгаар хэвийн, бусад нутгаар дунд байна.

Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Төв аймгийн Лүн, Дорноговь аймгийн Улаан-Уул, Сүхбаатар аймгийн  Халзанд 28-33 м/с буюу онц аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.

Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутгаар дунджийн орчим буюу түүнээс 1.1-6.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 гаруй хувьд дунджийн орчим буюу түүнээс ахиу, Ховдын ихэнх Баян-Өлгий, Өмнөговийн зарим Увс, Завхан, Баянхонгор, Өвөрхангай, Дорноговийн цөөн сумдын нутгаар дунджаас бага орсон байна.


Нийт нутгийн 38 хувьд гантай болон гандуу байна  
Үзсэн: 170 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй