
Ховд аймгийн Буянт сумын Наранхайрхан багийн малчин Г.Э-н охин хоёр нас долоон сартай Э.Э аав нь малдаа явсан хойгуур гэрээсээ төөрсөн хэрэг өнгөрсөн долоо хоногт гарчээ. Ийн эрлийн багийнхан найман цаг орчим хугацаанд эрэлч нохойтой хайгуул хийж охиныг эсэн мэнд олжээ. Охин гэрээсээ таван км орчим зайд хайрганы нөмөрт даарч бээрсэн, айж чичирсэн байдалтай унтаж байсныг энэ сарын 14-ний 03:50 цагт олж, гэрийнхэнд нь хүлээлгэн өгсөн байна.
Гэрээсээ төөрсөн охиныг олжээ | ||
Үзсэн: 1114 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.