Шууд Chart

“Алдар” спорт хорооны нэрэмжит шатрын цахим тэмцээн болно

2021-03-16 09:59:42

Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын 110, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойг тохиолдуулан “Алдар” спорт хорооноос төрийн цэргийн байгууллагын генерал, офицер, ахлагч, цэргийн гэрээт болон хугацаат албаны дайчдын дунд шатрын тэмцээн зохион байгуулахаар болжээ. Шатрын спортыг цэргийн алба хаагчдын дунд болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, шатрын спортоор дамжуулан хамт олны найрсаг нөхөрсөг уур амьсгалыг бүрдүүлэх зорилготой уг тэмцээнийг цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан цахимаар явуулах юм байна.

Тэмцээнд оролцохыг хүссэн алба хаагчид энэ сарын 18-ны дотор бүртгүүлж, дэлгэрэнгүй мэдээллийг 99270531, 88898777 утсаар лавлах боломжтой аж. Цаашдаа жил бүр уламжлал болгон “Алдар” спорт хорооны нэрэмжит болгон зохион байгуулж, оюуны спортоор хичээллэх алба хаагчдын хүрээг нэмэгдүүлэхээр зорьжээ.

Түүнчлэн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Алдар” спорт хорооны нэрэмжит шатрын цахим тэмцээн болно  
Үзсэн: 1076 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй