
Тодруулбал, ҮБХИС-ийн Ар талын хэлтсийн дарга Ж.Давааноров, нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга Л.Цэрэгбаяр, ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын ахлах мэргэжилтэн Н.Гантөмөр, Ажиллагааны удирдлагын газрын ахлах мэргэжилтэн Н.Цэцэнхүү, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Удирдлага, төлөвлөлтийн хэлтсийн ажиллагааны удирдлагын ахлах офицер Ч.Буянзаяа, Зэвсэгт хүчний Барилга-инженерийн цэргийн удирдах газрын Цэргийн мэргэжлийн удирдлагын хэлтсийн дарга Т.Батсайхан, Зэвсэгт хүчний 065 дугаар ангийн захирагч Ш.Цэрэнбат, Зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн захирагч Д.Шинэбаяр, Зэвсэгт хүчний 189 дүгээр ангийн захирагч Н.Эрдэнэбаяр, нийслэлийн Онцгой байдлын газрын Гал түймэртэй тэмцэх хэлтсийн дарга Л.Тэгшбаяр, нийслэлийн Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат, Дотоод хэргийн их сургуулийн тэнхимийн эрхлэгч Х.Мягмаржав зэрэг дэд хурандаа нарт албан тушаалын зэрэглэлийн хурандаа цол олголоо.
Мөн Хошууч генерал Д.Ганзориг шинэхэн хурандаа нарт баяр хүргэж хэлсэн үгэндээ “Түүхт 100 жилийн ойн босгон дээр эрхэм хүндтэй цол хүртсэн та бүхэнд баяр хүргэе. Хурандаа хэмээх энэ эрхэм цолыг хүртэхэд таны албаны төлөөх хүчин чармайлт, хичээл зүтгэл, хамт олон, гэр бүлийн тань дэмжлэг байгаа. Цол хүртэхээс илүү цолоо дааж явна гэдэг хамгийн том шалгуур үзүүлэлт. Үүрэг хариуцлага, ачаа даах чадвараараа бусдадаа үлгэрлэж, харилцаа, хүндлэлээрээ хамт олондоо үнэлэгдэх учиртай юм шүү. Та бүхний цаашдын ажил, албанд өндөр амжилт хүсье” гэсэн юм.
Хурандаа цол олголоо | ||
Үзсэн: 907 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.