Шууд Chart

Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнана

2021-03-16 13:04:32

Монголын анхны сансрын нисгэгч, Монгол Улсын баатар, ЗХУ-ын баатар, хошууч генерал, "Монгол-Оросын найрамдлын нийгэмлэгийн Ерөнхийлөгч Жүгдэрдэмидийн Гүррагчааг ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж "ОХУ болон Монгол Улсын хоорондын иж бүрэн түншлэлийг хөгжүүлэхэд гавьяа байгуулсных нь төлөө Александр Невскийн одонгоор шагнахаар болжээ.

Ташрамд дурдахад, Гэгээн Александр Невскийн одонг анх 1725  онд I Екатерина Хатан хааны зарлигаар гаргаж цэргийн албан хаагчид болон энгийн иргэдийг шагнадаг байсан.

Ийн ОХУ-ын Ерөнхийлөгч Д.Медведевийн зарлигаар 2010 оны есдүгээр сарын 7-ны өдрөөс эхлэн Хаант засгийн үеийн түүхэн загвараараа гарч байгаа бөгөөд дөрвөн талаасаа анар эрдэнийн чулуу шигтгэн, ОХУ-ын төрийн сүлдний гол дүрс болох алтан бүргэдүүдийг суурилуулсны голд  морь унасан Александр Невскийн алтадсан дүрсийг байршуулсан түүхэн загвар юм. Эдүгээ Санкт-Петербургийн мөнгө зоосны ГОСЗНАК үйлдвэрт хийгддэг.

Мөн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Ж.Гүррагчааг ОХУ-ын төрийн дээд шагнал Александр Невскийн одонгоор шагнана  
Үзсэн: 2510 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй