Шууд Chart

Зэвсэгт хүчний зарим алба хаагчийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнав

2021-03-16 16:55:40

Батлан хамгаалах яамны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хуулийн хэлтсийн дарга, хурандаа Г.Энхболд, нийслэлийн Чингэлтэй дүүргийн ЗДТГ-ын Цэргийн штабын дарга, хурандаа Ж.Даваарагчаа, ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, Материал, техникийн газрын штабын дарга, хурандаа З.Баянмөнх, Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлалын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Л.Ганбаатар, Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын Материал, техникийн хэлтсийн дарга, хурандаа Г.Хашчулуун, Зэвсэгт хүчний Тээврийн хяналтын албаны дарга, хурандаа Л.Баярцогт, Зэвсэгт хүчний 340 дүгээр ангийн захирагч, дэд хурандаа У.Буянжаргал нарын алба хаагч шагнагдав. Мөн Зэвсэгт хүчний Жанжин штабын Жуух бичиг, өргөмжлөлөөр ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын хэлтсийн дарга, хурандаа Ц.Буяндэлгэр, Ажиллагааны удирдлагын газрын Энхийг дэмжих ажиллагааны хэлтсийн дарга, дэд хурандаа Т.Буянбат,  Зэвсэгт хүчний 011 дүгээр ангийн хэв цутгагч Ё.Алтангэрэл, тус ангийн сэлбэгийн нярав Д.Оюунгэрэл, Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн слесарь Ч.Эрдэнэбилэг, Зэвсэгт хүчний 142 дугаар ангийн хөгжимчин, ахлагч Г.Чинзориг нарын алба хаагчид шагнуулсан юм.

Мөн энэ үеэр Зам, тээврийн яамны “Хүндэт жуух бичиг”-ээр Зэвсэгт хүчний Хяналт шалгалт, үнэлгээний газрын дарга, хошууч генерал П.Доржсүрэн, Барилга-инженерийн цэргийн удирдах газрын дарга, хошууч Д.Жаргалсайхан нарыг шагнасныг ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Ганзориг гардуулан өгч, баяр хүргэлээ.

 

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Зэвсэгт хүчний зарим алба хаагчийг “Хүндэт тэмдэг”-ээр шагнав  
Үзсэн: 2154 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй