Шууд Chart

“Запад-2021” сургуульд 18 улс оролцохоо мэдэгдэв

2021-03-22 13:22:55

ОХУ-ын Батлан хамгаалах яамнаас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Запад-2021” Cтратегийн команд штабын сургуулийн нэгдүгээр шатны төлөвлөлтийн хурал өнгөрсөн долоо хоногт цахимаар боллоо. Дэлхийн 18 орны Зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон энэ сургуулийн төлөвлөлтийн хуралд анх удаа Монгол Улсын Зэвсэгт хүчин оролцохоор байр сууриа илэрхийлж, сургуулийн сэдэв, явагдах газар орон, оролцох бүрэлдэхүүний талаар санал солилцсон юм.

Төлөвлөлтийн хуралд Монгол Улсын Зэвсэгт хүчнийг төлөөлж Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн штабын дарга, бригадын генерал Л.Онцгойбаяр нарын албаныхан оролцлоо. Энэ жилийн “Запад-2021” Стратегийн команд штабын сургууль “Холбоотон улсуудын цэргийн аюулгүй байдлыг хангах сонирхолд цэргийн бүлэглэл (хүч)-ийг хэрэглэх нь” сэдвийн хүрээнд хоёр үе шаттайгаар явагдана.

Нэгдүгээр үе шат “Дайны эхний үеийн операцад цэргийн бүлэглэлийг (хүч) удирдах” сэдвийн хүрээнд, хоёрдугаар үе шат “Дайсныг бут цохих явцад цэргийн бүлэглэлийг (хүч) удирдах” сэдвийн хүрээнд явагдах бөгөөд сургуулийг 2021 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна хэмээн  ОХУ-ын Зэвсэгт хүчнээс мэдэгдсэн юм. Мөн энэ үеэр дэлхийн 18 орны Зэвсэгт хүчин оролцогч болон ажиглагчаар оролцоно гэдгээ илэрхийллээ.

Ташрамд дурдахад,

“Запад” Стратегийн команд штабын сургууль “Кавказ” сургуулийн үргэлжлэл бөгөөд   өмнө нь энэ нэрээрээ зохион байгуулагдаж ирсэн бүс нутгийн томоохон сургууль юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

“Запад-2021” сургуульд 18 улс оролцохоо мэдэгдэв  
Үзсэн: 735 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй