Шууд Chart

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа

2021-03-23 16:16:00

Цахим хурлаар Улаанбаатар хотын хэмжээнд цар тахлын халдварын тархалт өдрөөс өдөрт нэмэгдэж буйтай холбогдуулан Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиуд хэрхэн урьдчилан сэргийлэх талаар заавар, зөвлөмж өгсөн юм.

Хурлын эхэнд бригадын генерал С.Дашзэвэг Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудын удирдлагад “Монгол цэргийн өдөр”, орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 100 жилийн ойн мэнд хүргээд үргэлжлүүлэн цар тахлаас урьдчилан сэргийлэх талаар ярилаа. Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комисс, Эрүүл мэндийн яамны заавар, зөвлөмжийг ягштал мөрдөж ажилла, бие бүрэлдэхүүнийхээ тоог аль болох багасгаж ажилла, ажлын байран дээрээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг тогтмол хийх зэрэг сэдвээр мэдээлэл өглөө. Ялангуяа хугацаат цэргийн алба хаагчдынхаа сургалт бэлтгэлийг вакуумжуулсан орчинд явуулж, байнгын бүрэлдэхүүн хугацаат албаны дайчидтай харилцахгүй байхыг онцгойлон анхааруулав.

Мөн нэгтгэл, ангийн байрлал руу нэвтрэх хэн ч гэсэн заавал PCR шинжилгээ өгч, хариугаа авсан байх, вакцин хийлгэсэн алба хаагчдад ч энэ хамаатай гээд нэгтгэл, ангиудын захирагч нарын сонирхсон асуултад хариулсан юм.

Хурлын төгсгөлд Хүний нөөцийн хэлтэс болон Цэргийн албаны хэлтсээс цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, хорио дэглэмийн үед алба хаагчдынхаа нийгмийн байдалд анхаарч, гэмт хэрэг, осол зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд холбогдох албан тушаалтнуудыг хяналтаа тавьж ажиллахыг үүрэг болгосон юм.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цар тахлаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарахыг захилаа  
Үзсэн: 1655 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй