
билээ. Энэхүү арга хэмжээ нь нэг цагийн турш дэлхийн бүх хүмүүс нэгэн зэрэг гэрлээ унтраахыг уриалдаг бөгөөд хүн бүр эрчим хүчний үйлдвэрлэлээс гарах хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бага ч болов хувь нэмэр оруулах боломжтой гэсэн утгыг илэрхийлдэг.
Эх дэлхийн цагийн гол зорилго гэрэл унтрааж, цахилгаан хэмнэхдээ бус, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд хүний оролцоо чухал, хүн бүр хувь нэмрээ оруулбал эх дэлхийгээ аврах боломж бий гэдэгт олон нийтийн анхаарлыг хандуулахад оршдог.
Монгол Улс 2010 оноос уг хөдөлгөөнд нэгдэж эхэлсэн бөгөөд зөвхөн Улаанбаатар хот төдийгүй, 21 аймгийн залуус өөрсдийн дуу хоолойгоо нэгтгэж, байгаль эх дэлхийнхээ төлөө нэгэн зэрэг жил бүр дуугарч, залуучууд, олон нийтийн оролцоог дээшлүүлэхээр зорин ажиллаж байна.
Түүнчлэн “Эх дэлхийн цаг - 2021” арга хэмжээний хүрээнд Ус, түүний зохист зөв хэрэглээ, Байгаль орчны эко систем сэдвээр болон Бага насны хүүхдэд экологи, байгалиа хэрхэн хайрлан хамгаалах талаар зөв, цэгцтэй мэдлэг олгох, сэтгэхүй суулгах, зуршил хэвшүүлэх зорилготой контентыг цахим орчноор дамжуулан хүргэх аж.
Ташрамд дуулгахад, 2021 оны гуравдугаар 27-ны өдөр 20:30-21:30 цагийн хооронд 60 минутын турш гэрлээ унтрааж, Эх дэлхийнхээ эх дэлхийн цагт нэгдээрэй.
“Эх дэлхийн цаг” энэ сарын 27-нд тохионо | ||
Үзсэн: 2240 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.