
Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр “Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны ажлыг гүйцэтгэсэн багийн гишүүдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тус судалгааг Авлигатай тэмцэх газар, Улсын Ерөнхий прокурорын газар, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн хүрээнд гүйцэтгэсэн бөгөөд гүйцэтгэгчээр Азийн сан ажилласан юм.
Уулзалтаар судалгааны багийн гишүүн, Азийн сангийн зөвлөх А.Баянмөнх “Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны зорилго, үр дүн болон эрх зүйн орчин, стратеги, арга тактик, мэдлэг ур чадвар, байгууллагын чадамж хамтын ажиллагаа, хөндлөнгийн нөлөөллөөс ангид байх гэсэн үндсэн 5 чиглэл бүхий 114 зөвлөмжийг танилцуулав.
Энэхүү уулзалтад “Авлигатай тэмцэх тогтолцоог бэхжүүлэх нь” төслийн зохицуулагч А.Амармэнд, судалгааны ажлын зөвлөх ахмад прокурор Б.Галдаа, судлаач доктор Б.Батзориг болон Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ажлын албаны төлөөлөл байлцав.
“Авлигын гэмт хэргийн шийдвэрлэлтийн дүн шинжилгээ” судалгааны үр дүн, зөвлөмжийг танилцууллаа | ||
Үзсэн: 844 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.