Шууд Chart

Монголын шигшээ хэсгийн зургаа дахь тоглолтоо хийлээ

2021-03-26 16:08:45

"Катар - 2022" ДАШТ болон 2023 оны Азийн аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны 6 дахь тоглолтоо Монголын Үндэсний шигшээ баг өчигдөр Тажикстан улсын эсрэг хийлээ.

Хоёр баг хэсгийн эхний тоглолтоо 2019 онд Монголд хийхэд 1:0-ийн харьцаатай манай шигшээ баг ялагдал хүлээж байсан бол хариу тоглолтод мөн адил ялагдал хүлээлээ. Тодруулбал, Тажикстаны шигшээ багийн Джалилов тоглолтын тооны харьцааг нээж, хоёрдугаар хагаст Джалилов Алишер болон Самев Шахром нар гоол оруулснаар Монгол Улсын шигшээ баг хэсгийн тав дахь ялагдлаа амслаа.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын шигшээ хэсгийн зургаа дахь тоглолтоо хийлээ  
Үзсэн: 925 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй