
Тус дурангийн диаметр 500 метр бөгөөд бөмбөлөг хэлбэртэй “Fast” дуран нь сансар огторгуйгаас ирж буй гэрэл, цахилгаан долгионыг хүлээн авч, мэргэжлийн түвшинд судалгаа шинжилгээ хийх зориулалт бүхий хэмжих багаж юм.
Түүнчлэн 2020 оны 1 дүгээр сарын 11-нд уг дуранг гадаадынханд нээлтэй болгох талаар мэдээлж байсан. “Тэнгэрийн нүд” 4450 ширхэг ойлтын хавтан болон дурангийн нүд гэсэн хоёр хэсгээс бүтсэн. Дурангийн нүд нь сансар орчлонгоос долгион хүлээн авах хамгийн гол төхөөрөмж юм.
Сонирхуулахад, энэ сарын 28-нд БНХАУ-ын Гүйжөү мужид байрлах “Тэнгэрийн нүд” буюу “Fast” дуранд хэвийн үйл ажиллагааны аюулгүй байдлын шалгалт, хуваарьт цэвэрлэгээ хийсэн талаар CCTV мэдээлэв.
“Тэнгэрийн нүд” дуранд аюулгүй байдлын шалгалт хийлээ | ||
Үзсэн: 1422 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.