Шууд Chart

Монголын цахим гүйгч нар дэлхийг 11.6 удаа тойрох зайг тууллаа

2021-03-29 16:35:50

Түүнчлэн Говь-Алтай аймгийн гүйгч нар энэ сарын 28-ны өдрийн 00:00 цагийн байдлаар 86645 км зам туулж хамгийн олон км туулсан аймаг, дүүргийн группийг хошуучиллаа.

Мөн дангаараа нэг өдөрт 25491 км зам туулж цахим гүйлтийн аяны рекордыг шинэчилсэн юм. Цаашлаад Говь-Алтай аймгаас нийт 3825 иргэн цахим гүйлтэд хамрагдаж, хамгийн олон оролцогчтой аймгаар шалгарлаа.

Харин нийслэлээс Сонгинохайрхан дүүргийнхэн 47849 км зам туулсан амжилтаараа  тэргүүллээ хадгалж чадсан бол Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн гүйгч нарын туулсан зам тун ойролцоо байж, ширүүн өрсөлдөөн үзүүлжээ.

Үүнээс гадна улс орон даяар анх удаа зохион байгуулагдсан "Эрүүл мэндийн цахим гүйлт-2021" үйл ажиллагаанд оролцогчдын тоо 26000 болж өргөжсөн байна.

Ташрамд дуулгахад, дээрх цахим гүйлтийн бүс бүсээр нэгтгэсэн дүнг Биеийн тамир, спортын улсын хороо удахгүй зарлах аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Монголын цахим гүйгч нар дэлхийг 11.6 удаа тойрох зайг тууллаа  
Үзсэн: 1283 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй