
Филиппин улсын Засгийн газар Бээжингийн Кэшин биотехнологийн компаниас худалдан авсан "COVID-19”-ийн анхны бүлэг "Sinovac" вакциныг өнөөдөр буюу энэ сарын 30-нд тус улсын нийслэл Манилад хүргэсэн талаар CCTV мэдээллээ.
Түүнчлэн Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте болон Филиппинд суугаа Хятадын Элчин сайд Хун Чилян вакциныг хүлээлгэн өгөх, угтан авах ёслолын арга хэмжээнд оролцжээ.
Сонирхуулахад, дээрх худалдан авалтын үйл ажиллагаа Филиппиний Засгийн газар болон Бээжингийн Кэшин компанийн хооронд хийсэн гэрээний дагуу явагдаж байгаа аж.
Филиппиний Засгийн газар "Sinovac" вакцин худалдаж авлаа | ||
Үзсэн: 1109 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.