Шууд Chart

Цоохор ирвэс айлын малаас нэг ямаа бариад уул руу буцжээ

2021-04-16 11:28:56

“Уулын эзэн” гэгддэг энэ амьтан тал газарт бууж ирсэн тохиолдол 2021 оны гуравдугаар сард гарчээ. Тодруулбал, “Ховд аймгийн нутаг дахь Дөргөн нуурын  ойролцоо ирвэс явж байна” гэсэн мэдээллийг нутгийн малчин залуу Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүдэд өгчээ.

Тус газрын биологич О.Мөнхтогтох “Цоохор ирвэс бол өндөр ууланд амьдардаг, хүнд харагдаад байдаггүй нэн ховор амьтан. Гэтэл тал газарт буучихсан явж байсан нь ховор тохиолдол юм. Нутгийн малчны ярьснаар энэ ирвэс баримжаагаар 3-4 насны эм ирвэс байсан. Цоохор ирвэс айлын малаас нэг ямаа бариад уул руугаа буцсан” хэмээв.

Түүнчлэн 2021 оны гуравдугаар сард Хүйсийн говиор ирвэс явж байгаа талаар Говь-Алтай аймгийн байгаль хамгаалагч мэдээлжээ. Энэ бол Хүйсийн говиор ирвэс дайран өнгөрсөн тухай тав дахь жилийн мэдээ юм. Анхных нь 2017 оны 3 дугаар сарын 8-нд болж байж. Энэ ирвэс Хүйсийн говь руу бууж идэш тэжээл хайсан байж болох талтай хэмээн мэргэжилтнүүд хэлэв.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цоохор ирвэс айлын малаас нэг ямаа бариад уул руу буцжээ  
Үзсэн: 2157 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй