Шууд Chart

Цэрдийн галавын үлэг гүрвэлийн чулуужсан мөр олжээ

2021-04-19 16:53:58

БНХАУ-ын Фүжянь мужаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Цэрдийн галавын сүүлч үеийн үлэг гүрвэлүүдийн 240 чулуужмал мөр анх олджээ. Түүнчлэн Хятадын Геологийн шинжлэх ухааны их сургуулийн судлаачид тэргүүтэй хамтарсан баг энэ сарын эхээр тус мужаас олон тооны чулуужсан мөр олж илрүүлсэн талаар CCTV мэдээллээ.

Тодруулбал, Түүнчлэн чулуужсан мөр олдсон дээрх газрыг үлэг гүрвэлүүд нутагладаг эсвэл очиж, ус уудаг байсан газар байх магадлалтай гэсэн урьдчилсан дүгнэлт гаргажээ.

Үүнээс гадна сауропод үлэг гүрвэлийн хөлийн мөрний чулуужмал илрүүлсэн бөгөөд энэ нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын олдвортой харьцуулахад илүү том хэмжээтэй байжээ.

Сонирхуулахад, сауропод нь урт хүзүү, сүүлтэй өвсөн тэжээлт үлэг гүрвэл юм. Энэ төрлийн үлэг гүрвэлийн том нь 20 гаруй метр урт биетэй бол хамгийн жижиг нь нэг метр урттай байдаг аж.

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Цэрдийн галавын үлэг гүрвэлийн чулуужсан мөр олжээ  
Үзсэн: 1591 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй