
Монголын электрон спортын холбоо Израилийн Эйлат хотноо ирэх арваннэгдүгээр сард явагдах 13 дахь удаагийн электрон спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн буюу “EILAT 2021 - IESF World Championship”-д “Дота-2” төрөлд оролцох Монгол Улсын багийг тодруулж, ирэх долоодугаар сарын 4-нд зарлах юм байна.
Тодруулбал, тус холбооноос зохион байгуулдаг
“MESA Pro Series #1” тэмцээн өнгөрсөн оны арванхоёрдугаар сард, харин хоёр дахь цуврал энэ оны нэгдүгээр сард болсон. Тэгвэл гурав дахь цуврал тэмцээн энэ сарын 23-наас ирэх тавдугаар сарын 2-нд зохион байгуулагдаж, нэгдсэн хаалтын арга хэмжээ ирэх долоодугаар сарын 4-нд болох юм байна.
“Дота-2” тоглоомын ДАШТ-д өрсөлдөх Монголын баг долоодугаар сард тодорно | ||
Үзсэн: 1166 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.