
Польш улсын Кельце хотноо сонирхогчдын боксын залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдаж байгаа бөгөөд манай улсаас эрэгтэй, эмэгтэй тус бүр дөрвөн тамирчин оролцож байгаа билээ. Тэднээс тэмцээний долоо дахь өдөр
Тодруулбал, Өчигдөр тэмцээний долоо дахь өдөр эмэгтэйчүүдийн 51 кг-д Үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ А.Хулан, Казакстаны Гульнара Турапбайг 5:0 харьцаатай буулган авч хүрэл медалийн болзол хангалаа. Мөн эрэгтэйчүүдийн 52 кг-ын жинд тулалдсан залуучуудын шигшээ багийн тамирчин Э.Сүхбат Испаний Хуан Пантоха Моренотой тулалдаж 5:0 харьцаатайгаар ялж, хагас шигшээд шалгарсан байна.
Э.Сүхбат хагас шигшээд ОХУ-ын Евгений Жоровтой өрсөлдөх бол А.Хулан ОХУ-ын Валерия Линьковатай нударга зөрүүлнэ.
Сонирхуулахад, Эрэгтэй 21, эмэгтэй 5 дахь удаагийн залуучуудын ДАШТ-ий хагас шигшээ тулаанууд өнөөдөр явагдана.
Э.Сүхбат, А.Хулан нар Залуучуудын ДАШТ-ий хагас шигшээд шалгарлаа | ||
Үзсэн: 1413 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.