Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт зургаан байгаль хамгаалагч шинээр томилогджээ

2021-04-20 16:15:19
Error loading player: No playable sources found

УИХ 2020 оны тавдугаар сард Амар Хейлоны бүс нутагт хамаарах Гутайн давааг улсын тусгай хамгаалалтад авсан билээ. Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар тус газрыг Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаанд хариуцуулсан юм. Үүнтэй холбоотойгоор тус газарт ажиллах зургаан байгаль хамгаалагч шинээр томилогдсон.

Тиймээс Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын зүгээс Онон-Балжийн Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаатай хамтран байгаль хамгаалагчдыг чадавхижуулах сургалтыг өнгөрсөн сард зохион байгуулжээ. Тус сургалтад оролцогчдод Хамгаалалтын захиргааны мэргэжилтнүүд болон Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газрын мэргэжилтнүүд сургалт, мэдээлэл хийлээ. Тухайлбал, байгаль хамгаалагчийн ажил албаны талаар бүрэн ойлголт өгч, Байгаль орчны багц хуульд байгаль хамгаалагчийн эрх, үүргийг хэрхэн тусгасныг танилцуулсан байна.

Түүнчлэн шугаман замналын судалгаа хийх аргазүй, байршил тогтоогч /GPS/ ашиглах зааварчилгаа, хяналт шалгалтын “Смарт” программыг хэрхэн ашиглах ерөнхий танилцуулга, ойн цэвэрлэгээний ажилд хэрхэн хяналт тавих зэрэг олон сэдвээр мэргэжилтнүүд сургалт оржээ. Мөн

Нийтэлсэн: Т.Болор-Эрдэнэ

Онон-Балжийн байгалийн цогцолборт газарт зургаан байгаль хамгаалагч шинээр томилогджээ  
Үзсэн: 1409 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй